Хилчид 1630 тооны малыг хил давахаас сэргийлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр бороо хур орсон ба Дорнод аймгийн зарим сумдын хэсэгт цаг агаар эрс муудаж, дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн оржээ.
Уг аадар бороонд туугдан 1630 тооны бог, бод мал улсын хилд хүрч ирсэн ба Хилийн 0132 дугаар ангийн хилчид хил давахаас сэргийлж, ард иргэдэд учирч болох 655 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Одоогоор Улсын хилд тулсан малыг хилийн салбар болон харуулын байрлалд татан хамгаалалтад авч, хилийн дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эздэд нь хүлээлгэн өгөөд байгаа гэнэ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TAAMAG.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.