Монгол улсын “Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтын хүрээнд, бид иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай олон талт хамтын ажиллааг дэмжин хамтран ажиллаж байгаадаа таатай байна.

Энэхүү эрхэм зорилгын төлөө бид нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах чиг үүрэгтэйгээр 2015 онд байгуулагдан өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон цэвэр, аюулгүй орчинд амьдрах гэсэн эрхийг хангахаар нийслэлийн хэмжээнд бага, дунд орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай гэсэн зорилтот бүлгийн 3,500 өрхийн 11,000 иргэнийг орон сууцжуулаад байна. Энэ тоог бид улам нэмэгдүүлж нийслэлийн агаарын бохирдолт, хөрс, усны бохирдолтыг бууруулан, энхрий хайртай үрсийн эрүүл аюулгүй орчинд өсөн бойжих, цаашлаад эрүүл Монгол гэр бүлийн амьдрах таатай орчин нөхцөлөөр хангахын төлөө Нийслэл хотын газар зохион байгуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх улмаар шинэ суурьшлын бүс, дэд бүтцийг хөгжүүлэх, газрыг орон сууцаар солих, түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны төслүүдийг амжилттай зохион байгуулж байна.

Зав чөлөөгүй нийгмийн урсгалд төрийн үйлчилгээг иргэддээ төвөг, чирэгдэл багатайгаар хүргэх үүднээс орон сууцны цахим мэдээллийн санг бүрдүүлж зорилтот бүлгийг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо “Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй” болгохын төлөө Нийслэлийн орон сууцны корпорацын хамт олон хувь нэмрээ оруулан хичээж ажиллах болно.

Хүндэтгэсэн

Гүйцэтгэх захирал: М.Говьсайхан


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.