Өнөөдөр Ч.Алтанхуяг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

2019-09-11 16:47:00

АТГ-аас өчигдөр Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг даваа гарагт баривчилсан хэмээн мэдэгдсэн. Тодруулбал,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон удирдах албан тушаалын гурван хүнийг сэжигтнээр баривчилжээ.

Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Ч.Алтанхуяг нарыг хорих хугацаа өнөөдөр дуусах учраас Прокурорын зүгээс үргэлжлүүлэн хорих саналаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх юм.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.