2020-01-21 16:19:00

Дөнгөж сая УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө тэглэхээр бид ажиллаж байна. Сангийн яам, Монголбанк, манай компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна.  Шинээр гаргах бондыг “Эрдэнэс Монгол” ХК гаргана. Харин олон нийт “Эрдэнэс силвэр ресурс” компани бонд гаргана гэж буруу ойлгосон. Салхитын мөнгөний ордыг эзэмшиж буй энэ компани 2800 га талбайд ашиглалтын лиценз эзэмшдэг. Энэ ордын нөөцийг цаашид өсгөнө. Үүний тулд  ТЭЗҮ-г шинэчилж байна.  Учир нь энэ ордын ТЭЗҮ-тэй холбоотой буюу жижигхэн ордын орлого тэтгэврийн зээлийг тэглэхэд хүрэлцэхгүй гэх мэдээлэл гарсан” гэв.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.