2018-11-16 18:59:31

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн түшээд ар араасаа баримт сэлттэйгээ дэлгэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболд зээл авсан гишүүдтэйгээ хатуу хариуцлага тооцохыг шаардаж байсан. Тэгвэл өнөөдөр түүний ЖДҮ-ээс авсан зээл, Хөдөө аж ахуйн яамны хөрөнгөөр өөрийн компанид зээл ч биш шууд буцалтгүй хөрөнгө оруулалт хийж байсан нь ил болов.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг дээрэмдэх ажиллагаа өнөөдөр илэрч, энэ засгийн үед ч гарсан зүйл биш. Үе, үеийн Хөдөө аж ахуйн сайд нар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн мөнгийг үе үеийн сайд дарга нар ашиглаж байсан нь баримтаар дэлгэгдээд буй. УИХ-ын дарга З.Энхболдод хамаарал бүхий дээрх компаниудад мөнгө олгох ажлыг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулж, зохицуулж өгч байсан аж. Учир нь 2013 онд З.Энхболд УИХ-ын дарга, харин Х.Баттулга Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан юм. Тэрээр мөн л Б.Батзориг сайд шиг ЖДҮХС-гийн мөнгийг хаа хамаагүй тарааж байв. 

Тэглээ гээд түүнтэй хариуцлага тооцсонгүй. Өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудалд суучихаад “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг идсэн нөхөдтэй хариуцлага тооц” хэмээн хашгирч суугаа З.Энхболд гэхэд л тус сангаас шадар туслахууд, бэр, худынхаа нэр дээр авсан зээлээ төлөөгүй л сууж байна. 

 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан, Францаас онгоцоор 50 үхэр ачиж авчраад мөнгөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар даалгасан З.Энхболдтой хамаарал бүхий компаниуд нэрээ, эзэмшигчээ байн байн сольж, зээлээ төлөхөөс зугатаж байна. 

ЕТГ-ын дарга З.Энхболдын хэзээний хашир хүн тул өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр компани байгуулаад, байн байн нэрийг өөрчлөх замаар мэдэгдэхгүй , хамтрагчаа ч тойглон явсан бол энэ удаа хамтрагч нь хавирав уу, эсвэл ЖДҮ зээлийн салхинд санамсаргүй өртчихөв үү?

 

Юутай ч З.Энхболд та ярьсан шигээ шударга хүн биш бололтой. Нэгэнт баримттай дэлгэгдсэн тул ажлаа өгч Монголын ард түмнээс уучлал гуйх уу? Эсвэл?


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.