2018-11-19 11:52:00

Эдгээрээс илүү иргэд дуу хоолой нэгдэх нь, энэ талд анхаарлаа хандуулах нь мэдээж ЖДҮ сангийн 3 хувийн зээл. 

Энэ засагт л дээд албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан уу гэвэл үгүй. Аль ундрагаас очиж ус тоссон бэ гэдгээрээ ялгаатай болохоос биш яах аргагүй үүнээс ч илүү өндөр дүнтэй мөнгө зээл биш буцаан төлөгдөхгүй байдлаар урссан байдаг. Үүнийг ч МҮХАҮТ-ийн гишүүн компаниуд, танхимын ерөнхийлөгч Б. Лхагважав "бид одоо 5 тэрбумын л асуудал ярьж байна. Цаана нь 5 тэр бум долларын асуудал үүсэхвий" гэж нэгэнтээ хэлсэн нь бас нэгийг бодууштай. 

Юутай ч олныг бужигнах зуур тал засах нэгэн ч харагдана. Засаг төр унагаах явдал байхгүй гэж ярилцлага өгч явсан Хаянхярваа гишүүн үүнээс хойш хоёрхон өдрийн дараа засгийн газар ажиллаж чадахгүй, болохгүй байнаа, унах хэрэгтэй гээд гарын үсэг цуглуулан явах. Комбинац нь юу байчихав? 

Миеэ ах дараагийн засагтаа хайрт дүүгээ зүтгүүлэхээр ч тохирчихов уу?

За аль чиг байсан таамаглах, эргэлзэх, сэжиглэх эрхийнхээ хүрээнд хүн бүр л янз бүрийг ийнхүү өгүүлнэ..

Засаг унавал дараагийн тэргүүн хэн байх вэ? Магадгүй Хаян?


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.