Гоодойн аманд гал алдсан хоёр гагнуурчинд ХАРИУЦЛАГА тооцно

2019-04-15 18:18:00

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн 14:00 цагийн орчимд Гоодойн их хэмжээний гал гарсан талаар бид мэдээлсэн. Үүний дагуу холбогдох албаныхан үзлэг, шалгалт хийхэд хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас гал гарсан гэх нөхцөл байдал тогтоогджээ. Гал түймрийн улмаас нийтдээ 15 га газар 23 байшин, нэг монгол гэр, нэг жижиг амбаар шатсан байна.

Санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж бусдад болон байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг холбогдох хуулийн дагуу шалгаж байна. Дээрх гал алдсан гэх хоёр ажилтанд ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх аж.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.