Улс төрд томилгоо ар араасаа үргэлжлэх төлөвтэй байна. Прокурорын цуврал томилгоонуудын араас АТГ-ын удирдлагууд болон  шүүгч нарынх үргэлжлэхээр байна. Үүнтэй зэрэгцээд гадаад орнуудад суух Элчин сайд нарын томилгоо үргэлжлэх нь тодорхой болоод буй. Эдгээрээс гадна  хэд хэдэн улсад суух элчин сайдын томилгоо хүлээлттэй хэвээр байгаа.

  • Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дуусжээ. 

 Тэгвэл шинээр томилогдох элчин сайд нарын нэрс албаны хүрээнд түрүүчээсээ тодорч эхлээд байна...

Тодруулбал,

  • Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос
  • Газрын захирал М.Цэнгэг
  • Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр,
  • Яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар
  • Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар
  • Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд
  • Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр 
  • Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор ярьсан гэх таамаг байна.

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.