Улс төрд томилгоо ар араасаа үргэлжлэх төлөвтэй байна. Прокурорын цуврал томилгоонуудын араас АТГ-ын удирдлагууд болон  шүүгч нарынх үргэлжлэхээр байна.

АТГ-ын дарга болон дэд дарга нарыг бүрэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэн тэднийг чөлөөлөх саналыг хүргүүлсэн. 

Тэгвэл АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан үүргээс нь чөлөөлж, түүний оронд хэн очих вэ гэдэг асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.

Дараагийн АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс хамгийн хүчтэй яригдаж байсан.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс хурандаа С.Ганбатыг АТГ-ын даргын албан тушаалд зүтгүүлж , УИХ дахь МАН-ын бүлэг олонхийн саналаар дэмжихээр болсон гэх таамаг байна.

Хурандаа С.Ганбатын хувьд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад АН Засгийн газарт олонх болох үед ажлаасаа чөлөөлөгдөн, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулын алба хашиж байсан юм. Одоогоор тэрбээр Дотоодын цэргийн штабын даргаар ажилладаг,  Баянхонгор аймгийн гаралтай нэгэн ажээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.