2018-11-27 17:37:00

Мөнгөний бодлогын хүүг өсгөх болсон шалтгаан нь төсвийн алдагдал, ханшийн дарамт, гадаад тодорхой бус байдал өндөр байгаатай холбоотой гэж үзжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргана гэсэн хүлээлт зарим эдийн засагчдын дунд давамгайлж байсан юм. Шинжээчид Мөнгөний бодлогын хүүг өсгөх хүчин зүйлсийг төсвийн тэлсэн бодлого, валютын ханш, эдийн засаг, зээлийн өсөлт, Олон Улсын Валютын Сангийн шаардлага зэргээр нэрлэж байна. Энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурал батлагдсан товоос сар орчмын өмнө болсноороо онцлогтой. 

Өнөөдрийн байдлаар доллар 2600 хүрээд байгаа билээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.