2018-11-28 01:59:00

1. 2017 оны долоо болон арваннэгдүгээр сард шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь алдагдалтай ажиллахад голлон нөлөөлсөн байна. Шатахууны Онцгой албан татвар төрлөөсөө хамаарч тонн тутамдаа 190-280 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Жишээ нь, 2017 оны долдугаар сарын 18-нд 90 хүртэлх октантай бензин тонн тутамд 160 мянга, дизель түлшнээс тонн тутам 180 мянган төгрөгийн татвартай болсон байна. Дараа нь 2017 оны арваннэгдүгээр сард 90-иэс дээш октантайд 190, дизель түлш 280 мянган төгрөгийн татвар ногдуулдаг болсон. Татварын нэмэгдэл нь шатахууны жижиглэнгийн үнийг нэмэх зайлшгүй шаардлага үүсгэж байгаа. 

2.  ОХУ-аас худалдан авдаг шатахууны үнэ 30 орчим хувиар өссөн байсан нь буураагүй. Долдугаар сараас хойш Оросын холбооны улсаас импортолж байгаа нефть бүтээгдэхүүний үнэ 130-156 ам.доллар болж өсчээ. Дэлхийн зах зээл дээр түүхийн нефтийн үнэ сүүлийн хоёр жилийн дээд төвшинд буюу 70 орчим долларт хүрсэн нь нөлөөлжээ.

Дээр дурдсан хоёр шалтгаанаас хамаарч шатахуун импортлогчид нэгж үнэ алдагдал хүлээж ирсэн. Цаашид алдагдал нэмэгдэх нөхцөл үүссэн гэдгийг тодотгов. Учир нь, хоёрдугаар сард шатахууны төрөл тутмын  гадаад үнэ  20-40 ам.доллараар нэмэгдэх нөхцөл үүсчээ.

Манайх шиг шатахуунаа 100 хувь экспортлогч орноос хараат авдаг улсад гадны үнийн өсөлттэй шууд хамааралтай. Цаашдаа шатахууны үнийг буурах нь гэх горьдлого үгүй болжээ. Тиймээс нефтийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, өөрсдийн дааж чадах хэмжээнд дотооддоо хангаад байвал шатахууны үнийн хөөрөгдөл ийм цэгт хүрэхгүй.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.