Сүхбаатарын талбайн урд талын зогсоолыг лацдав

2019-04-29 17:11:00

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн авто зогсоолыг өнөөдөр машин оруулахгүй болгож, лацдав. 

Нийслэлийн Засаг дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авчээ.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.