Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжжээ

2019-05-06 13:09:00

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох болон байнгын хороо дарга нарыг хэлэлцсэн байна.

Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг МАН-ын бүлэг 94 хувиар дэмжжээ. Энэ долоо хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилохыг хэлэлцэн батлах юм байна.

Д.Занданбат нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм байна. 


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.