Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүллээ

2019-05-17 14:07:00

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг анхаарал татсан хэргүүдийг хянаж дуусчээ. Хэргүүдийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дүгнэлт хийх, цаашид хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд олон зуун үйлдэл бүхий ээдрээтэй хэргүүдийг хянасан бөгөөд тэдгээр хэргийн заримаас ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхээр болсон байна. 

Уг хянагдсан хэргүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирлагад хамаарах хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт хүргэгдээд байгаа аж.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.