Манай таамаг.мн сайтын задгай индэр хэсэгт олон нийтийн сүлжээнд бичигдэж байгаа, хандалт их авсан, эвсээс ард олны санаа бодол тусгагдсан зүйлсийг сийрүүлэн оруулдаг билээ. 

Нүүр ном дахь хандалт ихтэй сэтгэгдэлээс: 

"Би Их сургууль төгсч, магистрын зэрэг хамгаалан дүү оюутнууд, сурагчиддаа сурсан мэдсэнээ сургачих санаатай яваа өргөж хэлбэл багш хүн, байгаагаа хэлбэл нэг сурагчдын боловсролын туслах хүн лдээ..

Би сайхан болноо, болох байхаа, болчих гээд байгаа гэсэн бүрэн дүүрэн итгэлээр ажиллаж амьдарч, өөдрөг байх гэж хичээж яваа залуу сэхээтэн. 

Гэхдээ манай салбарын, миний салбарын толгой дээр сугаа хүний яриа бүрээс ичээд, удирдуулж байгаагаа бодохоор санаа зовоод байх юм. Дүү нар, шавь нар, сурагчид минь сонсчихвы ч гэж эмээдэг боллоо. 

Хүн бүр мэдлэгтэй байх албагүй, хүн бүр л алдаа гаргадаг. Гэхдээ байнаа, сайд хүнд алдаа гаргах эрх байхгүй, сайд хүнд мэдлэггүй байхыг зөвшөөрөх шалтаг байхгүй, дамаа аль ч улс оронд хамгийн чухал салбар байдаг БОЛОВСРОЛЫН салбарын сайд нь муухайгаар хэлэхэд мулгуу байх, гэнэн байх, эрх байх БОЛОМЖ юу ч байхгүй.

Яамны сайдаа мэргэжлийн, мэдлэгтэй, чиглэлийн хүн сонгомоор байна. Боловсролын салбарт ажиллаж ирсэн, боловсролын салбараа үнэлдэг, боловсролын салбар бол тэр улсын тархи нь шүү гэж мэдэрч мэддэг хүн баймаар байнаа.

Ийм жижиг зүйл мэдэхгүй байхад яаж бодлого төлөвлөлт, зөв зүйтэй алхамууд гарах юм бэ. Яаж системийг бүрэн зөв хөдөлгөж чадах юм бэ. 

Боловсролын яам гэдэг айлын толгой дээр суучихаад яагаад ийм боловсролгүй гэнэн хонгор байгаад байгаа юм бэ. 

энэ асуудлаар яагаад бусад гишүүд, мундаг академичид асуудал хөндөхгүй байгаа юм бэ.
Яагаад Ардын нам энэ сайдаа эргэж харахгүй байгаа юм бэ. 
Яагаад ийм дөжирчихсөн байгаа юм.
Яагаад сүржин биш байгаа юм
Яагаад нухацтай хандахгүй байгаа юм
Яагаад яагаад...
Тэр МУИС-ийн чинь багш дунд хуруу гаргаад зогсч байна шдээ. Яагаад ийм бүдүүлэг байгаа юм. 
Яаж хүүхдүүддээ ёс суртахуунтай байхыг ярих юм. Хэнээс үлгэр авах юм. Яагаад зүгээр л ажилтнаа босч мэндлээгүйнх нь төлөө халаад байгаа юм. Яагаад босч мэндэлтэл нь хүндлүүлж чадахгүй байгаа юм..
Яагаад сайдын суудлыг эрх ямба гэж бодоод байгаа юм. Яагаад ...

Би салбарын сайдаа хүнийх нь хувьд хүндэлж байнаа, байж болох болозоот хэм хэмжээг даваад их өндөрт хүрсэн хувь хүнийхээ тал дээр амжилттай яваа эмэгтэй. 
Гэтэл яамны хувьд, бүхэлдээ Монгол улсын боловсролын салбарын хувьд, ганхаж яваа салбарыг улам сарниулсан хэрэг. 

Чадвартай, мэдлэгтэй, туршлагатай, салбарынхаа төлөө зүрх сэтгэлээ өгч бооол шиг ажиллах сайд, тийм багш хүн байхгүй гэж үү??

Эсвэл би тийм дэмий зүйлийн тухай яриад байгаа хэрэг үү?
Боловсролын салбар муу бол ирээдүйн тухай бид яриад ч хэрэггүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан гээд байгаа шүү... Уучлаарай, үнэхээр би сэтгэл гутралд унасан байна. Энэ салбарт хүчин зүтгэж яваа хүний хувьд би салбарын сайдаа голж байна.
Давчуухан ч гэсэн өөрийнхөө энэ нүүр номд гомдоллож суухаас өөр яах билээ......"


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.