2018-12-05 09:05:00

Тодруулбал ирэх баасан гарагаас эхлэн бензиний үнийг 100 төгрөгөөр, сарын сүүлээс 200 төгрөгөөр, авто газны үнэ 150 төгрөгөөр бууруулах гэнэ. Америк долларын үнийг маргаашнаас тодорхой хэмжээнд буулгахаар болжээ. Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын дарга Г. Занданшатар "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал тусгай зөвшөөрлийг чинь цуцална. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байхад Монголд тасралтгүй өссөн. Харин одоо дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бууж байна, тиймээс зах зээлийнхээ хуулийг дагаад үнээ бууруулах ёстой" гэв.

Харин сайд Д. Сумъяабазар "Нэмэх үед чинь дуугүй л нэмүүлдэг, буурах үед янз бүрийн тайлбар тавьдагаа больмоор юм" гэв. 
За юутай ч доллар тодорхой хувиар, бензин 200 төгрөгөөр буух бололтой. Энэ хуралдаанаас үзэхэд төр өөртөө шинжлэх ухаанч судалгааны багтай баймаар байгаа нь харагдаж байна. Учир юу гэвээс, дэлхийн зах зээл дээр доллар ямар байгаа, нөлөөлөх хүчин зүйл юу байв, манайд үнэхээр бууруулах боломжтой юу эсэхийг судалгаагүй тойруу байдлаар яриад байх нь зөв шийдэлд хүргэхгүй. Үнэхээр дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа бол манайд буурах боломж байх уу гэсэн бодол төрж байна. Юутай ч урд хойт хоёр хөршид бензиний үнийн бодлого бариад эхэлсэн байгаа юм билээ. Энэ нь чухамдаа манайд хэрхэн нөлөөлж байгааг судлаач, шинжээч нар тайлбар хийх биз ээ.  


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.