ЭМЯ-НЫ САЙД Д.САРАНГЭРЭЛ: ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2018-12-05 13:16:00

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлалт гуйж, холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Энэ талаар сайд Д.Сарангэрэлээс тодруулахад “Одоогоор тухайн өдөр яг юу болсныг тодруулахаар Эрүүл мэндийн яам болон ЭХЭМҮТ-ээс бүрдсэн ажлын хэсэг тус эмнэлэг дээр ажиллаж байна. Надад ирсэн мэдээллээр тухай эх хүүхдийн тасагт орж ирээд, төрөх тасгийн байршил асуугаад, түүнд нь хариулж, төрөх тасаг зааж өгөөд гаргасан гэсэн мэдээлэл ирсэн. Гэхдээ ажлын хэсэг шуурхай ажиллаж, энэ асуудлыг эцэслэх, тодорхой болгохоор ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа тодорхой мэдээлэл өгнө” гэсэн тайлбарыг өглөө. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлт гаргахаас шалтгаалан хариуцлагын асуудал яригдах юм байна.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.