Оюу Толгойг түшиглэн, Монголын хамгийн дулаахан сум гэгддэг Ханбогдыг дараагийн Эрдэнэт хот болгох боломжтой. Одоо аль хэдийн хамгийн их хүн амтай, хамгийн их төсөвтэй, орлоготой, дэмжлэгтэй сум болсон. Оюу Толгойн 15,000 орчим ажиллагсад, тэдний гэр бүл гээд нийт 45,000 гэж тооцон, цаашлаад ханган нийлүүлэгч компаниуд тэнд ойр байрлан, ажиллагсдадаа гэр бүлтэй нь авч очиж, түүнчлэн, энэ нүүдэл суудлыг дагасан төрөл бүрийн үйлчилгээ эрхлэгчид, иргэд нүүж очвол, хэдхэн жилд багадаа 2-300,000 оршин суугчтай хот болж болно.

Хэрэв хот төлөвлөлт, тохижилтоо эртнээс сайн гүйцэтгээд, орон сууц, өргөн авто зам, дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн гэхчилэн амьдрах нөхцөлийг бүрдүүлж, Монголын хамгийн дулаахан, цэвэрхэн, амьдрахад таатай хот болвол, бүр ч олуулаа нүүх бизээ. Утаанаас бүгд нүүе. Тэнд ажлын байр ихээр бий болно. Эсвэл өөрсдөө бий болгож болно. Говь цөлд хот босгосон жишээ олон. Израйлчууд цөлийг газар тариалангийн нутаг болгож, Невадад Лас Вегас, Арабт Дубай зэрэг том хотууд сүндэрлэсэн. Монголын говийг аялал жуулчлалын томоохон төв болгож, үлэг гүрвэлийн дэлхийн хот болгох гээд томоохон алсын хараа тавьж ч болно. Харин очоод Утаанбогд болгохгүйн тулд сайн төлөвлөж, орон сууцжуулах, нар салхины станцууд барих хэрэгтэй дээ.


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.