2018-12-21 10:12:00

Энэ сараас эхлэн “Капитал” банкаар дамжин иргэдэд  олгогддог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүлэн олгож эхэлжээ. Чухам ямар учраас энэ арга хэмжээг авсан талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АТГ-аас “Капитал” банкинд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тодруулбал, ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн долоон хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас авсан баримт дэлгэгдсэн юм.

Энэ асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж буй. Энэ асуудлаас үүдэн тус банкаар олгогддог байсан тэтгэвэр, тэтгэмжийг өөр банкууд руу шилжүүлсэн үү гэж хардах хэсэг байгаа ажээ.

 

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.