2018-12-24 10:46:00

Хятад компаниуд Монголын амьдралын түвшин доод айл өрхүүдэд тусламж үзүүлсэн байна. Тодруулбал, "Bank of China" санаачилгаар Монгол дахь Хятад компаниуд нэгдэн Монголын нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүлжээ. Нийтдээ 200 өрхийг сонгон, тэдэнд юу дутагдалтай байгаа, яаж туславал хамгийн зөв болохыг олж тогтоосон байна.

Дулаан өвөл арга хэмжээ нь Монголын нэн ядуу иргэдийг дулаан өвөлжихөд нь туслах зорилготой. 6 жилийн хугацаанд 617 сая төгрөгийн хандив 3600 гаруй өрхөд олгожээ. 2014 онд энэ сан нийслэлийн захын хороодод суралцаж буй  1-2-р ангийн 3 мянга гаруй хүүхдэд 1.3 сая юанын дулаан хүрэм хандивлаж байсан юм. Өнөөдрийн хувьд судалгаагаар сонгогдсон өрхүүдэд цагаан будаа, ургамлын тос, самрын ясаар хийсэн утаагүй түлш зэрэг 31 сая төгрөгийн эд зүйлс хандивласан байна.

Тэд хоёр орны нэн ядуу иргэдэд тусалж дэмжих зорилготойгоор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.