2018-12-25 12:25:00

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг. Энэ дагуу өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар нар оролцов. Улмаар мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

-ЖДҮ холбогдсон УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд ирж гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Одоогоор хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан учир ирж мэдүүлэг өгч байна. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй байна. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа.

-Нэрсийг прокурорт явуулсан гэсэн үү?

-ЖДҮ–ийн зээлтэй холбоотой гишүүдийг  прокуророос  гурван гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгуулалад хүргүүлсэн байгаа. Нэрсийг дурьдах боломжгүй гэсэн хариулт өглөө.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.