Сибирийн бөө нар ойн түймрийг унтраана гэв

2019-08-02 10:28:00

ОХУ-ын Сибирьд гарсан ойн түймэр гурван сая гектар газрыг залгиад байна. Засгийн газраас өнөөдөр арга хэмжээ авч эхэлсэн ч одоогийн байдлаар Сибирьд хэдэн зуун түймрийн голомт байсаар байгаа юм. Красноярск хязгаарын амбан захирагч Александр Усс ойн түймэр бол байх ёстой байгалийн үзэгдэл гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн.

Тиймээс Сибирийн бөө нар өөрсдийн хүчээр түймрийг унтраахаар шийджээ. Энэ сарын 4-нд бөө мөргөлийн “Тэнгэри” байгууллагын 40 бөө Байгаль нуурын Ольхон арал дээр цуглаж, бороо оруулах ёс заншил үйлдэх гэнэ.

"Тэнгэри" байгууллагаас олон нийтийн "Вконтакте" сүлжээгээр бүх бөө нарт хандан, тусламж хүссэн байна.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.