Г.Батбаяр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө.

2019-08-22 13:32:00

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэй С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт гэмгүй хүмүүст эрүүдэн шүүх замаар хуурамчаар ял тулгасан хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийг  зургаан өдрийн турш хэлэлцсэн ч нотлох баримт дутуу учир прокурорт буцаагдаад байгаа. 

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр ийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Зургаан өдрийн турш үргэлжилсэн шүүх хуралдаан сэтгэл зүйн өндөр дарамтанд болж өнгөрсөн. Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн яллагдагч талын өмгөөлөгчдийн эрхийг хязгаарласан. Мөн хохирогч талын өмгөөлөгчидтэй нийлж биднийг дарамталсан. Тиймээс Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө” гэжээ.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.