Ж.Батзандан: Гишүүдийг эгүүлэн татах асуудлыг манай нам санаачилсныг дэмжсэн

2019-09-10 14:48:00

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд гишүүн Ж.Батзандан “Засаглалын хэлбэрийг ард түмнээсээ асууя гэж Ерөнхийлөгч хүсч байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах санаачилга болгоныг ШИНЭ дэмжиж байгаа.

Ж.Батзандан: Гишүүдийг эгүүлэн татах асуудлыг манай нам санаачилсныг дэмжсэн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргасан. Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох санаачилгыг ШИНЭ нам гаргасан. УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгох асуудлыг бид эрс эсэргүүцсэний хүчинд унагаж чадсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жил болгохыг ШИНЭ нам зогсоож чадсан. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ШИНЭ нам санаачилж дэмжүүлж чадсан” гэв. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ШИНЭ намын төлөөлөл бид "Монголын ард түмэн баялгийн эзэн болох заалтыг тусгаж чадвал амин чухал өөрчлөлт болно" гэж оролцож байгаа. "Баялгийн эзэд" хөдөлгөөний төлөөлөл бид өнгөрсөн долоо хоногт баялгийнхаа 51 хувийг эзэмших төслийг санаачилж, 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д хүргүүлсэн. Ард иргэд өөрсдөө баялгаа, стратегийн ордоо эзэмшиж чадах баяр баясалтай үйл явдал болно” гэлээ. Мэдээллийн төгсгөлд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр хэлмэгдсэн. Гэтэл тэр хоёр дахин хэлмэгдэх нөхцөл бүрдээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж байна гэдгийг тэд онцолсон юм


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.