ЗГ: Ноён уулыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болгох талаар хэлэлцэж байна

2019-09-11 11:04:00

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2019.09.11/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Энэ удаагийн ээлжит хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч дархан цаазат болгохыг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хуралдаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайд хэлэлцүүлэх аж.

Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний талаар зарим бэрхшээлтэй асуудалд шийдвэр гаргах төдийгүй 2020 оны төсвийг хэлэлцэнэ. Мөн нийтийн тээврийн салбарт авах арга хэмжээний тухай зэрэг 15 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.