2018-12-31 14:30:00

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар-н зураг.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж далд аргаар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнийн хөгжил" ХХК-ний уурхай нь хороо, суурин доогуур орсон олборлолт явуулж байгаагаас цөмрөлт үүсэх аюул учруулж байгаа тухай иргэдийн мэдээллийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр томилогдсон бүрэлдэхүүнтэй шалгалт хийж ажилласан.

Шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэгт заасан зарим баримт бичиг уурхай дээр байхгүй, батлагдаагүй, газрын доорх малталт тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гарч бусдын газарт нэвтэрч Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд зөрчсөн, олборлолтын мөргөцөг нь төмөр замын аюулгүй бүсэд ойр зэрэг зөрчил, дутагдал илэрсэн.

Иймээс - Далд уурхайн үйл ажиллагааны зүүн жигүүрийн олборлолтыг зогсоох, 
- Төмөр замын аюулгүй байдлыг ханган газрын гадаргад цөмрөлт үүсэхээс сэргийлж олборлолтын мөргөцгийг хааж аюулгүй болгож /чигжих/ сэргээх, 
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, батлуулах,
- Мэргэжлийн байгууллагаас тавьсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зэргийг биелүүлэх хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн Нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх 12 дугаар зүйлийн 12,1,2-т заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй талбай ашиглахтай холбоотой зөрчлийг таслан зогсоох зорилгоор үйл ажиллагааг нь түр зогсоолоо.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.