2019-01-02 13:52:00

2019 он гарлаа.

Энэ бол сонгууль болоход Монгол улсын иргэд Их хуралдаа өөрсдийн төлөөлөгчөө төлөөлүүлэхээр явуулахад нэг жил дутуу, өмнөх төлөөлөлд дүн тавих хариуцлагатай жил гэсэн үг.

2020 он хаяанд иржээ.

Эрх баригч нам олонхи болж засгийн эрхийг авахдаа хэд хэдэн томоохон амлалтуудыг өгсөн байдаг юм. Энэ нь улсын хэмжээнд, нийслэлд хэрэгжүүлэх 5 бүлэг 37 заалттай, орон нутагт хэрэгжүүлэх багц заалттай мөрийн хөтөлбөрүүдийг бид санах цаг.

Амлалт хэрэгжилтийг нэхэх, эргэн бодох цаг.

Нөгөө талаас Монгол Ардын Нам хорин оны сонгуульдаа өөрсдийгөө аварч гарах сүүлийн шаанс. Нэг жил гэдэг богино шүү дээ.

2018 оны дунд үеэс эхэлсэн эрх баригч намын хагарал 2019 оны эхэн хүртэл үргэлжилж өнөөдөр ч Намын даргаа УИХ-ын даргын ажлаа өг хэмээгээд суулт хийж, цахимаар балбаж гарах гарцгүй, орох орцгүй болж намын дарга нь хоосон танхимд хурлаа хааж сэтгэцийн өөрчлөлттэй болтлоо л тэмцэлдлээ.

Хотын даргаа огцруулаад шинэ хотын даргатай болох ажил бас л хоёр оныг дамнаж өрнөлөө. Өнөөдрийн байдлаар нийслэл маань захирагчгүй явж байгаа.

 

ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ

ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАЖ

ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ

ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ

ТЭГШ ЖУРАМТ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

гэж тэд амлаж хуулиар олгогдсон бүрэн эрхээ 4 жил эдэлж байгаа. Хэдэн сайд нараа сольж, хэдэн гишүүд нь ажлаа өгч, бултаж зугтаж, муур хулгана болцгоосоор амласан амлалтаа хэрэгжүүлэх, төлөвлөх, бодох завгүй болж үр дүнгүй л тэмцэж тэмцэлдэж, нэгнээсээ шударга, нэгнээсээ эх оронч хүмүүс болох гээд л ядацгаагаад байх шиг. 

Цаг хугацаа бага байна. Талцах цаг мөн үү?

2020 оны сонгуульд ямар тактик барих вэ, сөрөг хүчиндээ боломжийг олгосоор байх уу.

Намын лидерүүд хагаралдлаа, дараагийн танай лидер хэн байх вэ?

Бүгд л ЖДҮ-дчихлээ, хэн нь шударга байх вэ?

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.