Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээж авлаа

2019-10-08 16:26:00

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг Улсын комисс хүлээн авч байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, хүлээлгэж өгөх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.08/ болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тосны сайд Шри Дармендра Пратхан,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар оролцлоо. 

Энэтхэгийн талаас мөн Элчин сайд, ноён Сингх, Энэтхэг улсын Гадаад харилцааны сайдын зөвлөх, энэхүү дэд бүтцийн ажлын санаачлагч ноён Панкаж Кумар Синкх  нарын төлөөлөгчид оролцов.

Сануулахад,  Ерөнхийлөгч Х.Баттулга  өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгт айлчлах үеэр тус улсын Засгийн газрын зүгээс газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулан нэмж 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг  гаргасан нь тодорхой болсон билээ. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.