Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр найм болон есдүгээр сард 73 лиценз цуцлагдсан байна. Үүнээс өнгөрсөн есдүгээр сард тусгай зөвшөөрлөө төлөөгүй гэх шалтгаанаар 16 лицензийг цуцалжээ. Харин наймдугаар сард 57 тусгай зөвшөөрлийг цуцалснаас үүний 29 нь ашиглалтын лиценз байсан аж. Ингэхдээ ашиглалтын лицензийн 24-ийг нь Ашигт малтмалын тухай хуульд заасан “Байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө биелүүлээгүй” гэх орон нутгийн захиргааны гаргасан гомдолд үндэслэсэн байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.