2019-01-05 12:37:00

Монгол улсын эдийн засаг 2018 онд өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой. 

“Эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа” гэж АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Өрхийн зээл олголт эрс нэмэгдсэнээс иргэдийн бодит хэрэглээ таамгийг давсан. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт чухал үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаагийн зэрэгцээ нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Эдийн засаг зарим хүчин зүйлсд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, тус улсад хэрэгжиж буй макроэдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал хэмээн үзэж байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээн онцлов.

Азийн хөгжлийн банкны таамаглалаар 2019 онд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 4.3 хувийн өсөлттэй, инфляци 7 хувьтай, ДНБ-д эзлэх урсгал тэнцэл -7  хувьтай байхаар байна. 

АХБ-ны шинжээчид  2019 оны инфляцийн төлвийг тогтвортой байна гэсэн таамгийг дэвшүүлснийг тодотгоё. Гэхдээ дотоодын нөхцөл байдал өсөлттэй үзүүлэлтүүдийг гаргаж тавих магадлал бас бий. 

Харин ОУВС-ийн  таамаглалаар ДНБ хувийн өсөлттэй,  инфляци  6.8 хувьтай,  урсгал тэнцэл -8.3 хувьтай байхаар байна.

 

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.