Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөлсөн. Тиймээс түүний оронд ШЕЗ-ийг Л.Атарцэцэг түр ахалж байсан юм. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томилохоор болсон байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь дөрвөн гишүүнээс бүрддэг бөгөөд тэр дөрвөн гишүүнээс олонхын саналаар нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох хуультай. Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түүнийг томилох юм байна.

Э.Батбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Шүүхийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон бөгөөд Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй нэгэн юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.