2019-01-14 11:19:00

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Бид 2019 онд ухаалаг эрчим хүчний системтэй болох суурийг тавьж байна. Бид техникийн дэвшил, мэдээллийн технолгийг ашиглаад ухаалаг мэдрэгчийг ашигладаг болсон. Шугам, технологи дээр мэдрэгч төхөөрөмж тавиад хянадаг болно. Одоо манай технолигууд аваар гарсан үед ажилладаг бол цаашид аваар гарахаас өмнө өөрчлөлтийг мэдээлдэг болж байгаа гэсэн үг. Үүн дээр мэргэшсэн өндөр түвшний инженерүүд бидэнд хэрэгтэй. Мөн программистууд, техникийн ажилтнууд бидэнд хэрэгтэй. Энэ гурван том мэргэжилтнүүд маш өндөр үнээр ажилладаг, өндөр цалин шаарддаг. Тиймээс бид зайлшгүй шаардлагаар авч, бэлтгэж ажиллахаас өөр аргагүй. Манай салбарын хүрээнд агаарын бохирдлын чиглэлээр хоёр ажил хийж байна.  Нэгдүгээрт нийслэлийн 42 мянган айл өрхөд 4 квт-ын халаагуур залгах боломж бүрдүүлж байна. Энэ ажил дуусах шатандаа орж байгаа. Энэ айлуудад хамгийн дэвшилттэй халаагуур ашиглах боломж бүрдэж байна. Мөн эхний ээлжинд жилд 250 мянган тонн сайжруулсан шахмалт түлшний үйлдвэр ашиглалтад оруулсан байгаа. Үүнийг бид 600 мянган тонн шахмал түлш нийлүүлдэг болгон өргөтгөх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Ирэх оны өвөл гэхэд нийслэлийн гэр хорооллын айлуудад шаардлагатай байгаа шахмал түлшийг нийлүүлж эхэлнэ" хэмээлээ.

Мөн Үнэ тарифын хөнгөлөлтийн асуудал 2019 онд хэвээр үйлчилнэ. Шахмал түлшийг туршихад 70 хувь бууруулж байгаа гэнэ. Эрчим хүчний үйлдвэрлэж байгаа зардал борлуулж байгаа хэмжээнээс давсан. 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгааг онцолж байлаа. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.