2019-01-16 13:43:00

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой шийдвэр гаргалаа. Засгийн газар цалин нэмэхтэй холбоотой 2019 оны төсөвт 267 тэрбум төгрөг тусгуулсан. Төрийн албан хаагчдын шийдвэр гаргахад эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байгаа. 191 мянган төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж 8  хувиар нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдүүлнэ. Ингэхдээ багш, эмч нар дээр ангилал, зэрэглэлийг нь шинэчлэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 915 мянган төгрөг  болж 2016 оныхоос 21.6 хувиар нэмэгдэж байна. 

Тэтгэвэр авч байгаа 280 мянган ахмадууд байна. Хоёрдугаар сарын нэгнээс бүрэн тэтгэвэр 30 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэнийг 270 мянган төгрөг болгоно. Тэтгэврийн дундаж хэмжээ 370 мянган төгрөг хүрч байна. Халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшингээс доогуур тогтоогдож ирсэн. Үүнийг засч, халамжийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, 155 000 төгрөг байгааг 174 мянган төгрөг байхаар тогтлоо" хэмээлээ


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.