2020-01-21 09:31:00

Боловсролын сайд Ё.Баатарбилэг томилогдсон цагаасаа хойш соёлын өвд халгаатай  ч юмуу, хайртай ч юмуу сайдаар тодроод байгаа. Түүний үед Байгалийн түүхийн музей үнсэн товрог болж, түүхийн дурсгалт өвийн барилгууд нураагдах эсэхдээ тулаад байна.

Саяхан Live tv-ээр сайд Ё.Баатарбилэг өгсөн ярилцлагадаа Төв номын сан, Дуурийн театрын барилгыг 2 тэрбумаар засна. “2 тэрбумаар бол косметик засвар л хийнэ шүү дээ” гэж бүлт томорлоо. 2 тэрбум гэдэг асар их тоо.

 Анагаахын шинжлэх ухаанд “косметик хагалгаа” гэж гоо сайхны хагалгааг нэрлэдэг. Харин барилгын салбарт бол “косметик засвар” гэж мэргэжлийн үг хэллэг байдаггүй. Сайдтан  барилгын салбарын үгсийн санд шинэ мэргэжлийн нэр томъёо зохиосон бололтой. Санаа нь бол косметик засвар гэдэг нь өнгөцхөн будаг түрхэж, нялахыг хэлээд байгаа юм уу даа.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.