УУХҮЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа юм байна. А-92 шатахууны үнийг одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй гэдгийг мэдээллээ. 

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ "А-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн. Засгийн газар ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй. АМГТГ холбогдох компанитай гэрээ хийсэн. Олон улс шатахууны үнийг барихын тулд ийм арга хэмжээ авдаг байсан. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахуун хангамжийг тогтвортой барьж, үнийг тогтворжуулна. Тийм учраас Роснефть компанитай гэрээ байгуулна." гэв. 

Д.Сумъяабазар: Засгийн газар ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.