2020-01-21 16:55:00

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хаалттай хуралдаж, “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын Л.Болд, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр, УИХ-аас баталсан Ёсзүйн дэд хорооны дүрмийн хүрээнд хуралдлаа. Хурлаар “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэгийн ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын Л.Болд, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нарын хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн байна гэсэн асуудлыг бидэнд тавьсан. Асуудалд холбогдсон гишүүнд тайлбараа албан ёсоор ирүүлэх ёстой. Хуульд заасан хугацаанд өөрсдөөс нь тайлбар авсан.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.