2020-01-27 11:01:00

Төрийн ордоны хоёрдугаар давхарт өнөөдөр "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа" зохион байгуулж байна.

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, эрсдэл өндөр байгаа учир их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоосон байна. Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг даваа гарагаас хязгаарлахаар боллоо. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй юм. БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 иргэнээ ойрын хугацаанд татаж авахаар болжээ.

Олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мэдээлсэн.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.