2020-01-27 13:20:00

Өнгөрсөн баасан гарагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр АН-ын зөвлөл уг асуудлаар хуралдсан байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөл УИХ-д шаардлага хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурор санал хүргүүлсэн. Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-д захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих байр суурийг илэрхийлж байна” гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.