2020-01-27 16:14:00

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. МАН-ын бүлгээс ирэх сонгуулийг 29 тойргоор явуулахыг дэмжсэн байна. Тодруулбал, нийслэлд 9 тойрог буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр 2, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баягол дүүрэг тус бүр нэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэж нэг тойрог болгохоор тооцжээ. Харин орон нутагт 20 тойрог буюу Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж нэг, бусад аймгийг тус бүр нэг тойрог байхаар тооцсон байна. 
Харин нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгож, орон нутагт нийт 52, нийслэлд 24 мандаттай явуулахаар тогтов. 
Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрханд тус бүр тав, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурав, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт хоёр мандат хуваарилах юм байна. Харин Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймаг тус бүр гурав, Завхан, Говь-Алтай, Булган, Дундговь+Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт  тус бүр хоёр мандат хуваарилах аж. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.