2020-01-28 08:52:00

Төрийн албаны зөвлөлөөс дараахь ажлын байруудын сонгон шалгаруулалтыг зарлажээ.

  1. Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын даргын
  2. Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын даргын
  3. Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын даргын
  4. Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн  нэгдсэн сангийн газрын даргын сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулна.

Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Засгийн газрын ХI байрны 1 давхарт “Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд” 2020 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хүлээн авна. 

Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас www.csc.gov.mn сайтаар орж хүлээн авах боломжтой.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.