2020-01-28 11:44:00

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Шинэ коронавирусын халдварын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ээлжит мэдээллийг эхэлж байна. 

Дэлхийн дахинд 4439 өвчилж, нас барсан хүний тоо 106-д хүрээд байна.  Нас баралт зөвхөн БНХАУ-д бүргэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796.  Бээжинд 50 настай эрэгтэй нас барсан байна.  Бээжинд цаашаа халдвар дамжиж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Халдвар дамжиж байгаа тохиолдол зөвхөн Ухань хотод бүртгэгдэж байгаа. 

Монгол Улсад шинэкоронавирус илрээгүй байна. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, лабораторийн шинжилгээ авсан. БНХАУ-аас ирсэн хүмүүс байсан. 4 хүнээс томуугийн хүрээний А вирус илэрсэн.   Мэдээллийг үнэн зөв, бодит эх сурвалжаас авч байх нь зөв. Монгол Улсын хувьд үнэн зөв мэдээллийг ЭМЯ, Гадаад харилцааны яамнаас авч болно.  Гадаадын мэдээллийн эх сурвалж гэвэл, үндсэн 4 найдвартай эх сурвалж байна. ДЭМБ, Хятадын ЭМЯ, Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, "Синьхуа" агентлаг. 

Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан гэсэн коронавирус биш гэдэг тогтоогдсон.  Халуурсан, хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж ажиллаж байна. Хонгконгоос ирсэн хоёр оюутны халуурсан шалтгааныг нарийн тогтоохоор ажиллаж байгаа. Оюутнуудыг тусгаарласан. Холбогдох сорьцийн шинжилгээний хариу гарсан даруй бүрт бид мэдээлэл өгнө.  Вирусын оношлуур өчигдөр ирсэн. ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лабораторид ашиглаглаад эхэлсэн. 

Уушигны хатгалгаа өвчний талаар тоон мэдээлэл өгье. 2019 оны байдлаар уушигны хатгалгаа өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 78135  тохиолдол байна.  Уушигны хатгалгаа өвчнөөр нас барсан 431 тохиолдол бүртгэгдсэн.  

Иргэд хүнсний бүтээгдэхүү нөөцөлж эхэлсэн. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх шаардлага байхгүй. Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа.  Зохимол хөөрөгдөл үүсгэх тохиолдол ажиглагдаж байна. Тиймээс иргэд иймэрхүү мэдээлэлд автахгүй, үнэ хөөрөгдөхөд оролцохгүй байхыг анхааруулъя. 

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.