2020-01-28 15:52:00

Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэгт авагдсан баримт, гэрчийн болон хохирогчдын мэдүүлгийг үндэслэн "Эрэл" группын үүсгэн байгуулагчид болох Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг яллагдагчаар татах тогтоол гаргажээ.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь үүнээс гадна Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкаас их хэмжээний зээл авч, зээлээ төлөхгүй байгаагийн зэрэгцээ зээлийн барьцаа хөрөнгө хөрөнгө давхардуулан тавьсан байна. "Эрэл" групп нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн өрийн дарамтанд орсон бөгөөд эдгээр хэргүүд нь прокурорын хяналтад байгаа ажээ.

Монголбанкны зүгээс "Ариг" банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь Эрэл группт үүсээд буй санхүүгийн хүндрэл, үүсгэн байгуулагчид нь яллагдагчаар татагдаж буй зэрэг үйл явц банкны хэвийн менежментэд нөлөөлөх магадлалаас сэргийлж байгаа хэрэг юм байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.