2020-01-28 16:37:00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлэв.

Ж.Батзандан: Эрх баригч нам 2016 онд АН-ын тойргийн хуваарилалтыг шог гэж шүүмжилж байсныг санаж байна. Харин энэ удаагийн тойргийн хуваарилалт шогийн шог болсныг Б.Пүрэвдорж гишүүн хэллээ. Хамгийн хэлмэгдэж байгаа нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн байна. Ийм байдлаар газар нутгийн хэмжээг харгалзан үзэж байгаа юм бол бусад аймаг, дүүргийг ч бас хувааж болох нь. Хүн амын тэгш хуваарилалт, тэгш сонголт гэж алга. Та нар намын дарга, бүлгийн даргадаа зориулсан хуваарилалт хийсэн байна. Улаанбаатарын  мандатаас хулгайлдаг, нийслэлийн сонгогчдоос айдаг синдром чинь хэвээрээ байна. Улаанбаатарын сонгогчдыг ад үздэгээ больж, нийслэлчүүд та нарыг дэмжиж байсныг санаарай.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.