2019-01-17 16:29:00

Өчигдөр НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгосон. Санал хураалтанд нийт 43 төлөөлөгч оролцсоноос 24 нь С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар олонхийн дэмжлэг авсан юм.

Тэгвэл, намын сценариас гадуур хотын даргад нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулууныг “Сэлэм Тогмидын” ах гэдгээр нь хүмүүс мэдэх болов уу. Түүний дүү С.Бямбацогт 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд  сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдаж, олны хэл аманд өртөж байсан юм.

С.Мөнхчулуун нь Нийслэлийн засаг дарга асан Су.Батболдын багийн хүн гэгддэг. Мөн олон нийт МАНАН, 60 тэрбумын төлөөлөл болсон С.Мөнхчулуун хотын дарга болох учиргүй хэмээн сошиалаар дургүйцлээ илэрхийлсээр байна. 

С.Мөнхчулууныг 5 тэрбум төгрөг тарааж Хотын даргын суудалд суух олонхийн дэмжлэг авсан гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байна. Энэ талаар BreakingNews.mn сайт ингэж мэдээллээ

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.