2020-01-29 13:16:00

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралджээ. 

Тус хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан. 

Түүнийг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан буюу бусадтай маргалдаж, зодолдсон гэх хэргийг нь үндэслэн намаас нь ийнхүү шийдвэр гаргасан байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Тайван нар зодолдож багагүй дуулиан дэгдээсэн юм. Уг хэргийн бичлэг нийтэд ил болсон ч тэрбээр энэ талаар цагдаад хандахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.