2020-01-30 08:45:00

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоог УИХ-тай зөвшилцөх саналаа өчигдөр буцаан татсан тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ. Засгийн газрын хуралдаанаар 11 улсад суух Элчин сайдын томилгоог хэлэлцэн дэмжиж Ерөнхийлөгчид хүргэгдсэн юм. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга элчин сайд нарын томилгоог зөвшилцөх саналтайгаар УИХ-д хүргүүлсэн байна. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.