2020-01-30 10:16:00

Засгийн газраас нэгдүгээр сарын 26-ны өдөр Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний тухай тогтоолыг гаргаж амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгасан. Уг тогтоол албажин эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд оржээ.

Уг шийдвэртэй холбоотойгоор тогтоол албажин гарсан бөгөөд ЭНД-ээс тогтоолыг бүрэн эрхээр нь үзэх боломжтой боллоо.




Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.