2020-01-30 11:15:00

УИХ-ын чуулганы  өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Үүнд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хүн болгон санаа бодлоо хэлж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд чөлөөлөх гэхээр сумын албан хаагч зургаан сар 15 хоногийн турш ажилгүй болчихно. Тэгээд жаахан боловсрол чадвартай хүмүүс нь ажилтай байхын тулд сонгуульд нэр дэвшихээ больж байна. Энэ бол улс төрийн сонгууль биш. Тиймээс улс төрийн сонгуультай адилтгаж болохгүй. Улсын хэмжээнд 7000 хүн нэр дэвшдэг юм байна. Шууд нэр дэвшмэгцээ ажлаасаа түдгэлзэх асуудлыг оруулахаар улсын ажил цалгарддаг байдал бий болно. Наймдугаар сарын 1-нд ажлаа өгөн гэдэг нь 15 хоногийн дотор материалаа бүрдүүлэх хугацаа олгож байгаа. Алтан дунджийг бодолцсон хугацаа юм шүү” хэмээн хариуллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.