2020-01-30 17:05:00

Улсын онцгой комисс дөнгөж сая Төрийн ордонд хуралдаж дууслаа. Тус хуралдаанаар, коронавирустай холбоотой цаг үеийн асуудал болон Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэх талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тодруулбал, коронавирусын халдвартай холбоотойгоор төрийн болон нутгийн зөвлөлийн золголт, бөхийн барилдаан гэх мэт олныг хамарсан арга хэмжээг хязгаарлах шийдвэрийг гаргаж, цагаан сарын баярыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж, зөвлөмж гаргасан байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.