2020-01-31 07:54:00

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, хүлээж авсан билээ. Улмаар УИХ-ын чуулганыг чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэхээр болсон.  Гэвч ирц хүрэхгүй, мөн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулах хүн байхгүй байсан. 

Тэгвэл удтал хүлээсний эцэст ирц бүрдэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга горимын санал гаргасан юм. Тэрбээр "Дэгийн хуулиараа дараагийнхаа асуудлыг хэлэлцээд явах нь зөв байх.  Тиймээс  УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар  горимын санал гаргаж байна" хэмээсэн юм. Түүний саналаар санал хураахад,  40 гишүүн оролцож, 30 нь дэмжиж, 75 хувийн саналаар дэмжигдсэн. 

Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Санал хураалтын дүнг баталгаажуулах хурлыг хаалттай хийх ямар ч шаардлагагүй. Хаалттай хэлэлцсэнээс чинь болоод өнөөдрийн будилаан үүссэн юм.  Тиймээс түдгэлзүүлэх санал хураалтаа нээлттэй санал хураа. Ард түмэндээ харуулчих." хэмээв.   УИХ-ын дарга Г.Занданшатар "Би зарчмын хувьд дэмжиж байна. Нээлттэй санал хураалт явуулах ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ. Улмаар нээлттэй санал хураалт явуулах горимын саналаар саналт хураалт явуулж, 38 гишүүн оролцож, 29 нь дэмжиж, нээлттэй санал хураахаар болсон юм.  

Улмаар  Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн тогтоолын төслийг батлах эсэхээр санал хуураж, 42 гишүүн оролцож, 37 гишүүн зөвшөөрч, 87 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ийнхүү тогтоол батлагдсан юм.  Ингэснээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр боллоо. Тогтоол батлагдсан өдрөөс дагаж мөрдөх юм. Ийнхүү Н.Номтойбаяр гишүүн буруу, зөвөө тогтоолгосны дараа ямра нэг асуудалгүй гэвэл УИХ-ын гишүүнийнхээ бүрэн эрхийг сэргээлгэх боломжтой юм.  


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.